Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Л.Оюун-Эрдэнэ: МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна
5 жил өмнө   755
УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авахаар бид нэгдсэн. Жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдлага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Үүний хүчинд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн бидний эцэг, мафийн толгойлогч хоригдож байна. Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгнө
 
Өнөөдөр томоохон хэргүүд боогдоод шүүх рүү шилжиж байна. Алдагдсан олон ордыг ард түмэндээ эргүүлэн авчрах ажлыг дэс дараатай хийж байна. Эрдэнэт 49, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг шүүсэн шүүгч нарыг солихоос нааш асуудал цэгцрэхгүй. Тиймээс бид ингээд хараад сууж тэсэхгүй нь. Нэр бүхий шүүгч нарыг ажлыг нь өгүүлэх талаар иргэдтэйгээ жагсаал хийх шаардлагатай болох нь. Хамгийн сүүлд МАНАН маф бүлэглэлийн хар тамхины мэдээлэл бидэнд ирсэн. Хар тамхи болон зэвсгийн наймаанд холбогдсон 36 албан тушаалтны нэр өнөөдөр ил болж байна. Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл, баримттайгаа ирсээр байна. Тамхины наймааны мөнгөөрөө Монгол төрийг худалдаж авдаг МАНАН бүлэглэлийг нэг мөсөн дарж авахгүй бол Монгол Улс босохгүй юм байна. Гадаад хэргийн сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл, ҮАБЗ-ийн дарга Баттулгад бид бүхэн энэ асуудлаар хандаж байгаа. Монголын мафи хар тамхины сүлжээ болж өргөжсөн байна. Монгол Улсын гадаад харилцаа, тагнуулын байгууллага, шүүхийн системийг тэр чигт нь МАНАН-гийн хар тамхины мафи атгаж байна” гэсэн юм.
 
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Бид тавыг шүүмжилсэн коммент сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр их цацагдаж байна. Бид болохгүй, бүтэхгүй асуудлыг хөндөж нийгэмд гарган тавьж чадсан гэдгийг хариуцлагатай хэлэх ёстой. Өнөөдөр хуулийн шүүхийн байгууллагууд хүртэл хүлээн зөвшөөрч байна. Шууд дамжуулж буй бичлэгийн дор бидний алиа салбадай, зохион байгуулалттай ажил хийж байна гэж байна. Гэтэл бидний тэмцлийн хүчээр шүүх, прокурорынхон хариуцлагажиж байгаа талаар хэлж байна. Цаашид гэм зэмгүйгээр хоригдсон хүмүүсийн гэм буруугүйг тогтоох ажиллагаа хийх нь бидний бас нэг зорилго" гэв.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Шүүгч нарыг томилох, огцруулах эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн учраас нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болсон талаараа хэлж байна. Мөн хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ гэдгээ ч илэрхийллээ. Төрийн албанд ажилладаггүй хэр нь дипломат пасспорттой 58 иргэн байгааг ч хэлж байна.
 
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа цугласан хоёр удаагийн жагсаал болоогүй бол өнөөдрийн тэмцэл үр дүнгүй ордны хананд цуурайтаад өнгөрөх байсан. Өнөөдөр яагаад энэ хэвлэлийн бага хурлыг хийсэн бэ гэхээр удахгүй Үндэсний баяр наадам болно. Энэ үеэр булхайтай олон зүйлүүд хөшигний цаана болдог жишиг хэвээрээ байна. Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд ордон дотроос, ордны гаднаас эхлүүлсэн томоохон хэрэг шүүхийн шатанд явна. МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. АТГ, ТЕГ-т Стандарт банканд хураагдсан хөрөнгийн жагсаалтыг ард түмэнд ил болгох албан бичгийг илгээж байна. Зарим хүмүүс намайг “Сайд болчхоод дуугүй байгаач ээ” гэж хэлж байна. Албан тушаалд амаа үдүүлээд дуугүй суудаг арчаагүй нэгэн биш гэдгийг хэлмээр байна. Цаашид бид шударга бус зүйлийн төлөө тууштай тэмцсээр байх болно. " гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0