Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар тогтлоо
4 жил өмнө   306

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын 2020 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар тодорхой шийдвэр гаргалаа. Ингэхдээ томсгосон 26 тойргоор 2020 оны сонгуулийг явуулах шийдвэр гаргасны дагуу үдээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. 
Тус бүлэг намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэж, 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулахыг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, ирэх оны сонгуулийн зураг ийнхүү гарч байна. 26 тойрог гэдэг нэг аймаг нэг тойрог болох бөгөөд 76 мандаттай байх юм. Энэ нь төсвийн хуваарилалтыг жигд зөв болгох, улсын хөгжлийг шат ахиулахад хамгийн их холбогдолтой гэж гишүүд тайлбарлаж байна. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа сонгуулийн тогтолцоог 50:26 гэсэн хэлбэрээр явуулахаар тусгагдаад байсан ч энэ хувилбарыг олонхийн гишүүд төдийлөн дэмжээгүй байна. 

Дээрх шийдвэрийн дагуу байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм. 

2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар тогтлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0