Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Д.Амарбаясгалан: Удирдах зөвлөл 26 тойргийг дэмжлээ
5 жил өмнө   1274

МАН-ын бүлгийн Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах шийдвэр гаргалаа.

 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгосон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ" гэв. 

Түүний хэлснээр 2008 оны хувилбар буюу 26 тойргоор сонгууль явуулахыг МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж байгаа юм. Энэ   хувилбараар сонгууль явуулахад аймаг, дүүргүүд томсгон нэг тойрог бөгөөд дотроо хэд хэдэн мандаттай байна. Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжлээ. 

Д.Амарбаясгалан: Удирдах зөвлөл 26 тойргийг дэмжлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0