2020 оны 1 дүгээр сарын 1-нээс Аймаг, сумын төв нь нийслэл алслагдсан газарт оршин суудаг, тухайн орон нутагтаа бүртгэлтэй Монгол Улсын иргэн, албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого буюу компани байгуулахгүйгээр төрөл бүрийн бизнес эрхэлж олсон орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх аж. Ингэхдээ аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд суудаг бол 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд ёудаг бол 90 хувиар хөнгөлөх юм байна.
Энэ хуулийн гол зорилго нь Улаанбаатар буюу улсынхаа нийслэлээс алслагдсан Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Өнөөдрийнх шиг эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулсан энэ цаг үед бизнесийнхнээ дэмжих нь хамгийн зөв гарц.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өмнө нь 2015 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн асан Т.Батцогт, А.Бакей нар санаачлан нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Алслагдсан аймаг, суманд 90 хувиар татварын хөнгөлөлт олгоно |