Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
МАН-ын бүлэг Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ
5 жил өмнө   569

УИХ дахь МАН-ын бүлэг /2020.01.06/ “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа. Гол нь тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой ахмадуудыг дэмжих бодлого гэж үзэж байна. Тиймээс бүлэг дэмжсэн шийдвэр гаргасан. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэнэ” гэлээ.

А.ЦЭЛМЭН

МАН-ын бүлэг Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0