Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Оюунхорол: Бид эдийн засгийн ийм том шийдвэр гаргаж байгаагүй
4 жил өмнө   1248
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. 
 
Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт асууж үг хэллээ.
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын асуултанд УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Өнөөдрийн байдлаар 421 мянган тэтгэвэр авагч байгаа. 229 мянга нь тэтгэврийн зээлтэй. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувийг эзэлж байгаа. Энэ хүмүүс 762.1 тэрбум төгрөгийн зээлийн өртэй. Нийт зээлтэй иргэдийн 91.9 хувь нь зургаа хүртэл сая төгрөгийн зээл авсан. 208 орчим мянган иргэн байна гэсэн үг.
 
Цаана нь 194 мянган иргэн ямар ч тэтгэврийн зээл аваагүй байгаа. Салхитын мөнгөний ордын бонд гаргаад Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн баялгийн сан бий болгох, ард иргэддээ хүртээх зарчмын эхлэлийг тавьсан хуулийн төсөл гэж ойлгож болно. Улс орны ирээдүйг бүтээж, бидэнд сайхан нийгмийн бий болгож өгсөн ахмадууд маань зах зээлийн нийгмийн шуурганд хатуу амьдралыг туулсан. Бүх зүйлийг болгоно гэж бодож энэ хүмүүс хөдөлмөрлөсөн. Тиймээс зээлтэй сэтгэлийн дарамттай амьдарч байгаа нөхцөл байдлыг Монголын төр шийдвэрлэх хууль санаачилж байгаа юм. 194 мянган хүнд нэг сая төгрөг олгоход 194 тэрбум төгрөг шаардлагатай. Тийм бага мөнгө биш. Бидний нийт бондын хэмжээ 900 тэрбум төгрөг. Үүнийхээ 762 тэрбум төгрөгөөр банкуудад байгаа өрөө төлнө.
 
Зургаа хүртэлх сая төгрөгийн босго тавихад 208 мянган иргэний тэтгэвэр чөлөөлөгдөнө. Зургаагаас дээш сая төгрөгийн зээлтэй иргэд нь сард сая төгрөгийн тэтгэвэр авдаг боломжийн амьдралтай хүмүүс. Тэр хүмүүс үлдсэн зээлээ төлөх боломжтой гэж үзсэн. Зарим иргэн 200 мянган төгрөгийн зээлтэй байгаа. Сая төгрөг хүрэхгүй зээлтэй байгаа хүмүүс нийт зээлийн 22 тэрбум төгрөгийг эзэлж байгаа. Тэгэхээр үүнийг давхар шийдвэрлэх ёстой. Бид 30 жилийн хугацаанд эдийн засгийн ийм том хэмжээний шийдвэр гаргаж байгаагүй. Тиймээс эдийн засагт дарамт болгохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэх ёстой учраас Салхитын мөнгөний ордоос хөрөнгө босгох гэж байна” хэмээн тайлбарлав.
 
Д.Оюунхорол: Бид эдийн засгийн ийм том шийдвэр гаргаж байгаагүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.55.188.39] 4 жил өмнө
    Оюунхорол гуай өөр гариг дээр очоод наад адгуусны хэлээр ярьл даа.Энэ дэлхий дээр хүний амьдралын хэл хэрэгтэй байна ш дээ .