Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Ц.Нямддорж: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй
4 жил өмнө   682
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдахаар товлосон ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон. Энэ асуудлыг хэлэлцэх дэд хороо хэзээ хуралдах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд тайлбар өглөө.
 
-Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийн дагуу дэд хорооны хуралдааныг хойшлуулах боломж байгаа юу. Дэд хороо хэзээ хуралдах вэ?
 
-Үүнийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Хүсэлт ирүүлж болно. Хүсэлтийг дэд хороонд танилцуулна. Н.Номтойбаярын саналыг уншина. Нээлттэй явуулах боломж байхгүй. Прокурор нь нууц гэсэн бичиг ирүүлчихсэн. Ийм асуудлыг дандаа нууцаар хэлэлцдэг. Цаана нь мөрдөн байцаалтын нууц гэж бий. Н.Номтойбаярын саналыг гишүүдэд танилцуулна. Дэд хороо, Их хурал, хуулийн байгууллага ч тэр бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ. Энэ долоо хоногт энэ асуудлыг шийднэ. Ч.Улаан сайдын талаар мэдээлэл алга. Дөрвөн гишүүний ирцтэй хуралдаад хоёр, хоёроор санал тэнцвэл шийдвэр гардаггүй.
 
-Н.Номтойбаяр гишүүнийг хэдэн хэрэгт холбогдуулж байгаа юм бол?
 
-Түүнийг прокурор нь ярих юм байлгүй дээ. Сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай нэг асуудал, ордон дотор болсон асуудалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, мөн хэвлэлээр баахан юм ярьсан гэсэн л юмнууд байсан. Гурван асуудал л байна лээ.
 
-Прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой хуулийн хугацаа дуусчихаж байгаа юм биш үү. Тэгэхээр дэд хороо хууль зөрчиж байгаа үйлдэл болохгүй юу?
 
-Халдашгүй байдлын дэд хороо биш Их хурал 48 цагийн дотор хэлэлцэх ёстой. Прокурор Их хурлын бүрэлдэхүүн байна уу, үгүй юү гэдгийг анзаарч байж асуудлаа ярих ёстой шүү дээ. Прокурорын байгууллага Их хуралтай асуудлыг ярьж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нь байна уу, үгүй юү гэдгээ судалж байж асуудлаа оруулж ирэх ёстой байсан гэж бодож байна. Д.Лүндээжанцан байхгүй байхад асуудлаа оруулж ирсэн. Тав дахь өдөр ажил дууссан. Нэг дэх өдөр асуудал оруулж ирсэн. Адгасан юм прокурорын талаас гарсан. Үүнээс болж 48 цаг гэдэг дээр асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Их хурлын удирдлага прокурорын байгууллага хоёр 48 цагийн дотор шийдвэрлэх асуудлыг гарцаа харж оруулж ирэх ёстой байсан. Тэртэй тэргүй намаржингаа яригдсан асуудал. Тэр тооцоогоо хийх хэрэгтэй байдаг.
 
-УИХ-ын гишүүд казинод орсон асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү?
 
-Юу яриад байгаа юм. Ороод гардаг л газар шүү дээ.
 
Ц.ОРГИЛ
Ц.Нямддорж: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0