Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
5 жил өмнө   605
Прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хаалттайгаар хэлэлцэж дууслаа.  Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хороо уг  саналыг хүлээж аваагүй юм.
 
Харин УИХ-ын гишүүний  Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний   бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж 100 хувь санал нэгдсэн билээ.
 
Үүгээр холбогдох хоёр байнгын хороо  прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэсэн саналыг томьёоллоор УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулахаар боллоо.
 
Сануулахад, түүнийг гурван үндэслэлээр эргүүлэн татах бичиг ирүүлээд байгаа юм.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд  "Хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй" гэдэг тайлбарыг хэлсэн.
 
 
 
А.ЦЭЛМЭН
 
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0