Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж эхэллээ
4 жил өмнө   647
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ.
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нээлттэй хуралдаж хэлэлцэхгүй бол нийгэмд хардлага дагуулж байна. Нөгөө талаар хаалттай хэлэлцэх ч асуудал биш байна лээ хэмээгээд асуудлыг нээлттэй хэлэлцэх горимын  гэсэн санал гаргасан боловч дэгээрээ хаалттай хуралдах ёстой гэдгийг хуралдаан даргалагч хэлээд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
 
Сануулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын  бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн  дэмжсэн бол УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм.
 
Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргасан билээ
 
А.ЦЭЛМЭН
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0