Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгнө
4 жил өмнө   21062
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж санал хураасны дараа хоёр цагийн завсарлага авсаны дараагаар Н.Номтойбаяр мэдэгдэл хийлээ. 
 
Тэрээр “Намын Хяналтын хорооны дарга Б.Батбаатар намайг дуудсан. Намын гишүүнчлэлээс хасна гэсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Намын дүрмийн заалт зөрчсөн учир уучлал гуйсан. Шийдвэрийг хүлээн авч удаа дараа хүлцэл өчсөн. Ингээд би МАН-ын гишүүн  биш боллоо. 
Энэ хугацаанд намайг элдвээр хэллээ. Буриад зан гаргаж, балмад авирлаж байна гэсэн. Буриад хүн бүр балмад биш. 
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-нд би та бүхэнд хэвлэлийн хурал хийсэн. Би сэтгүүлчдээс зугтдаггүй. Гэтэл намайг нууц задруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн. Би УИХ-ын гишүүний эрх мэдлээр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болоод байгаа юм байна л даа. 
Иймд би сая УИХ-ын чуулганд хэлсэн үгээ энд хэлье. Би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. Чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Ямар нэгэн шахалтаар өгөөгүй.
Одоо надад намын хамгаалалт байхгүй боллоо. УИХ-аас бүрмөсөн гарч байна. Тэмцэх чадвартай учраас би гомдоогүй. Энэ бол улс төрөөс бүрмөсөн гарч байгаа гэсэн үг биш гэв. 
 
А.ЦЭЛМЭН
 
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0