Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Итгэлийн зээл олгох хуулийн төслийн хэлэлцүүлгийг улстөржилтөөс болж хойшлуулсан”
5 жил өмнө   1789
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилсан барьцаа хөрөнгө шаардахгүй, бага хүүтэй итгэлийн зээл олгох хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Харин хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгох заалт орсон.  Үүний дагуу хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан. Олон улсын түвшинд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орлого багатай иргэдийг ажлын байртай болох үүднээс барьцаагүй, бага хүүтэй итгэлийн зээл олгодог туршлага бий. Тиймээс бид энэ хуулийн төслийг боловсруулсан. 2020 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй. Тиймээс бид хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналаа хэлсэн. Бидний саналыг харгалзан үзэх байх. Шаардлагатай хуулийн төслийг нэмэлтээр хэлэлцэх дэгтэй.
 
Сонгууль болох үед иргэдэд барьцаагүй зээл олгож, сонгогчдын саналд нөлөөлөх нь гэсэн шүүмжлэл байгаа учраас хэлэлцүүлгийг хойшлуулсан. Уг нь барьцаанд тавих хөрөнгөгүй, цалин, тэтгэвэргүй, орлого багатай хүмүүст зээл авах боломж олгох ёстой. Иргэд барьцаа хөрөнгөгүй учраас л зээл авч чадахгүй байна. Тиймээс цаашдаа улстөржихгүйгээр барьцаа хөрөнгөгүй зээл олгох шаардлага бий. Итгэлийн зээл олгох хуулийн төслийг батална гэж бодож байна” гэсэн юм.
 
Ц.ОРГИЛ
“Итгэлийн зээл олгох хуулийн төслийн хэлэлцүүлгийг улстөржилтөөс болж хойшлуулсан”
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0