Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
З.Энхболд: Сонгуульд хаанаас ч нэр дэвшиж магадгүй
4 жил өмнө   520
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр "Сэтгүүлчид та бүхнийг цуглуулсан шалтгаан гэвэл ажлаа өгөхөөр болсноо мэдэгдэж байна. Гурван сарын дараа сонгуулийн ажил эхэлнэ. Түүндээ бэлтгэх, төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэсэн учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө гэж бодож байна. Янз бүрийн цуурхал гарч байгаа учраас албан ёсоор мэдээлэл хийж байгаа юм" гэв.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх мэдэгдлийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
 
-Та аль тойргоос УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?
 
-Хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. 
 
-Та сонгуулиас өмнө намдаа ямар нэгэн албан тушаал хаших уу?
 
-Би АН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны эхнээс С.Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх болсон. Энэ ажлаа бол хийнэ. Намынхаа нийт сонгуулийн ажилд оролцоно.
 
-Таныг Ерөнхийлөгчтэй таарамжгүй харилцаатай байгаа гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
 
-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч "Сонгууль дөхөж байгаа учраас юм аа хий дээ" гэж хэлсэн. 
 
-Таны оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах хүн тодорсон уу?
 
-Миний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир маргаашнаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллана. 
 
А.ЦЭЛМЭН
З.Энхболд: Сонгуульд хаанаас ч нэр дэвшиж магадгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0