Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар шат энэ сарын 1-20-ны хооронд орон даяар үргэлжилнэ. Дэлхий дахинаа дэгдсэн Ковид-19 вирусын халдвараас үүдэн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулах юм. Ингэхдээ иргэн таны саналыг 77331206 дугаарын утас болон Ардчилсан намын албан ёсны пэйж; sanal@demparty.mn мэйл хаягаар тус тус хүлээн авч байна.
АН гишүүдийн оролцоотой, бодлогын нам болох зорилтын хүрээнд шат дараалсан олон ажил зохион байгуулсан. Энэ удаад ч 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг тусгахаар зорин ажиллаж байгаа юм. Аяны I шатны хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 30 гаруй мянган иргэн, гишүүд, дэмжигчдээс саналаа ирүүлжээ. Иргэд ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний тэгш бус хүртээмж, байгаль орчны доройтол, агаарын бохирдол зэрэг олон асуудлын хүрээнд мөрийн хөтөлбөрт тусгуулахаар саналаа ирүүлсэн байна.
Улстөрийн намуудаас Ардчилсан нам анх удаа мөрийн хөтөлбөрөө олон нийтээр хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ нь монголын улстөрд шинэ соёлыг авчирсан үйл явц юм. Тус аяныг зохион байгуулснаар бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөрийг Ардчилсан нам иргэд, олон нийтэд санал болгоно.
АН-ын мөрийн хөтөлбөрт санал авах аян үргэлжилж байна |
|