Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг шалгуулна гэв.
6 жил өмнө   624

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх нь дуусгавар болгонгуут шалгуулна гэдгээ УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Д.Сугартай холбоотой асуудал олон жил яригдаж байгаа.

Энэ хүнийг Цагдаагийн ерөнхий газар  2014 оноос шалгаж байгаад Авлигатай тэмцэх газарт шилжүүлж байсан. Үүний дараа Авлигатай тэмцэх газар УИХ-д хандаж, “Энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч” гэсэн саналыг тавьж байсан. Д.Сугар маш олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаад би гайхаж байгаа. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Энэ хүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө Авлигатай тэмцэх газарт барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байна вэ гэдэг ч ноцтой асуудал” гэлээ.

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг шалгуулна гэв.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0