Хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өнөөдөр /2020.03.03/ Монгол Улсын ерөнхий прокурорт Төрийн 29 сангаас зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох утга бүхий хүсэлтийг өөрийн биеэр хүргэлээ.
Тэрээр хүсэлтэндээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандаж Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн буюу хуулиар УИХ-ын гишүүд төрөөс баталгаа гаргасан зээл / үүнд төрийн бүх сангууд орно/ авч болохгүй гэсэн заалтыг зөрчиж ЖДҮДСангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлаар шүүхэд хандана уу хэмээн шаардажээ.
Прокурорын газраас хүсэлтийн хариуг 14 хоногийн дотор өгөх үүрэгтэй байдаг юм байна.
А.ЦЭЛМЭН
Х.Тэмүүжин Төрийн сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа |
|