Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Баянзүрхэд мэдлэг ялах уу, мөрөөдөл ялах уу?
4 жил өмнө   393

Монголын мэдээ сонины сэтгүүлч Б.Пүрэвжавын бэлтгэн хүргэж буй “Тойргийн тандалт” буланд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр яригдаж буй горилогчдыг онцолж бичсэн нийтлэлийг хүргэж байна.

МАН-ын хувьд өнгөрсөн сонгуулиар УИХ-ьш гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Б.Батзориг нарыг Баянзүрх дүүрэгт илгээж, ялалт байгуулж байлаа. Д.Оюунхорол гишүүн өнөө хэр нь сонгогчдынхоо дунд нэр хүндээ алдаагүй гишүүдийн нэг. Харамсалтай нь түүний багийн гишүүдээс тус дүүргийг төлөөлөн ажиллах учиртай УИХ-ын гишүүд буюу ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, Ж.Энхбаяр нар төрийн тусгай сангуудаас их хэмжээний зээл хүртэж, өөрийн төдийгүй, намынхаа нэр хүндийг хөлдөө чирч, хөгөө тарьжээ.
 
Сайд Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авсан, олгосон гэдгээ хүлээн зөвшөөрч, хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүлж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийг өнжих нь тодорхой юм. Ж.Энхбаярын хувьд тойрог солиод ч хамаагүй нэр дэвших горьдлого бий. Гэвч намын нэр хүндийг бодвол тоглоомоос шахах нь бараг тодорхой биз.
 
Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд өөрийн төрсөн ДҮҮДЭЭ ЖДҮХС гаас зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудалд холбогдож, багагүй хэл аманд өртсөн. Гэхдээ МАН-ын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарын хийсэн бүтээсэн ажил, тойрогтоо анхаарсан байдал бусдаасаа илүү гэдгийг тойргийн иргэд нь тодотгожээ. Тэгэхээр намынхаа нэр хүнд болоод сонгогчдын итгэлийг алдсан УИХ-ын гишүүн болох Ж.Энхбаяр, Б.Батзориг нарыг дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн үг.
 
Иймээс Баянзүрх дүүрэгт МАН-ынхан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарын туршлагатай улстөрчдийг дагуулж, гавьяат эмч Ж.Чинбүрэн, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Б.Мөнхбаатар, НОСК- ийн дарга Б.Сүхбаатар нараас аль нэгийг нь сойно гэсэн урьдчилсан таамаг байна. 
 
ХСҮТ-ийн захирал асан, гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн хувьд улсдаа төдийгүй дэлхийд танигдсан мэргэжлийн эмч. Түүнийг төдийгөөс өдий хүртэл хийсэн, бүтээсэн нь олны нүдэнд ил бөгөөд ялалтын мандат халаасалчихвал гайхах зүйл үгүй билээ. НОСК-ийн дарга Б.Сүхбаатарын хувьд тус дүүргээс НИТХ-д хоёр удаа сонгогдсон бөгөөд тойргоо өнгөрсөн хугацаанд чадлаараа усалжээ. Тэрбээр, иргэдийн газрыг байраар солино, дахин төлөвлөлтийг эхлүүлнэ гэсэн уриалгыг Баянзүрх дүүрэгт дахин өрнүүлж байна. Түүний энэхүү уриалга дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь иймэрхүү хүлээлт дунд тус дүүргийн иргэд бүхэл бүтэн 10 жилийг үдсэн. Харин БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Б.Мөнхбаатар сонгогдох эсэх нь эргэлзээтэй. Тэднийг таних хүн байхгүй гэж гэхэд буруудах зүйл алга. Угтаа мөрөөдлөөр “жигүүрлэсэн” залууст боломж олгож хаширсан хумүүс бол Баянзүрхчүүд билээ.
 
Үргэлжлэлийг "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонины 2020.03.05-ны дугаарын 3-р нүүрнээс
 

 

Баянзүрхэд мэдлэг ялах уу, мөрөөдөл ялах уу?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0