Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АН-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн төслийг өргөн барина
4 жил өмнө   365
УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр /2020.03.16/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар оролцов. Тэдний өгсөн мэдээллээр АН-ынхан өнгөрсөн амралтын өдөр Үндэсний бодлогын хороогоо цахимаар хуралдуулсан байна. Тус хуралдаанаас УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл өгчээ. Энэ хүрээнд тус намын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар болсон байна.
 
Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Коронавирусийн улмаас Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Бид 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу алга. Хуулийн төслийн тухайд, 2020 оны төсвийн тухай хуульд 2020-2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж, хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэл төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох. Түүнчлэн арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл юм" хэмээн тодотголоо
 
А.ЦЭЛМЭН
АН-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн төслийг өргөн барина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0