Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй
4 жил өмнө   38944
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэхийг танилцууллаа. Тэрээр "Бид коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэг жил гэж тооцоолон шийдвэр гаргасан. Засгийн газар гурван багц бодлого хэрэгжүүлж байгаа. Юуны өмнө монгол хүний эрүүл мэнд, амь нас нэн тэргүүнд байх ёстой. Тиймээс эхний бодлого бол иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах. Хоёрдугаарт, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих эдийн засгийн бодлого. Гурав дахь нь эдийн засгийг идэвхжүүлэх бодлого.
 
Эхний бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт 17 тэрбум төгрөгийг нэмж зарцуулсан. Мөн гадаадын хөнгөлттэй зээл, тусламжийн шугамаар 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-д Коронавирусийн үед иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг өргөн барихаар болсон. Үүн дотор санхүүжилтийг нь УИХ-аар батлуулах ёстой хэд хэдэн арга хэмжээ байгаа. Тухайлбал, АХБ-наас нийтдээ 81.9 тэрбум төгрөгийн зээл авах хэлэлцээрийг УИХ-д өргөн барина. АХБ энэ зээлээсээ гадна 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож байгаа. Мөн Дэлхийн банкнаас 74.4 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон. Зээлийн хэлэлцээрийг нь УИХ-д батлуулахаар өргөн барина. Ингээд нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх саналаа УИХ-д өргөн барина.
 
Хоёрдугаар бодлогын хүрээнд хичээл завсарласантай холбоотойгоор боловсролын салбараас хэмнэгдэж байгаа хөрөнгөнөөс хүүхдүүдэд сар бүр 10 мянган төгрөг нэмж олгохоор болсон. Тодруулбал, хүүхдийн 20 мянган төгрөг дээр нь нэмж 10 мянган төгрөг олгоно. Энэ бодлогыг өнөөдрөөс эхлээд гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Мөн өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй" гэлээ.
Өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0