Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ц.Элбэгдорж: Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл сөрж өрсөлдөнө.
4 жил өмнө   5496
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд ирэхэд бэлэн болсон талаараа твиттэр хаягаараа мэдээллээ.
 
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Токиогоос иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар өчигдөр мэдээлэл хийсэн.
 
Улаанбаатараас Токио чиглэлд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30  цагт Токиогоос нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 13:05 цагт Улаанбаатарт ирнэ гэж тэд мэдээлсэн.
 
Тусгай үүргийн  онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм. Хэрэв Ц.Элбэгдорж үнэн хэлсэн бол дээрх 255 иргэний нэг болж Монголд ирэх учиртай. Түүнийг ирвэл Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлах юм.
 
Тэрээр өөрийн жиргээндэээ ирэх болсон талаараа болон "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшвэл сөрж өрсөлдөнө" гэдгээ зарлав
 
 
А.ЦЭЛМЭН
 
Ц.Элбэгдорж: Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл сөрж өрсөлдөнө.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0