Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөл байгууллаа
4 жил өмнө   637
“Чингис хаан” музейн барилгыг ажлыг өнөөдөр эхлүүлж байгаа билээ.  Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулах захирамж гаргав. Тус зөвлөлийн даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Рэгдэл ажиллахаар болжээ. Харин зөвлөлийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжид, МУСГЗ, доктор профессор Л.Дашням, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, ШУА-ийн Түүх угсаатны зүйн  хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбуу нарын эрдэмтэд ажиллах юм байна.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус зөвлөлийнхөнтэй уулзах үеэрээ “Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой. Үүний төлөө хичээн ажиллахыг хүсэж байна. Үүрэг болгож байна” гэжээ.
Б.Сайханзаяа
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөл байгууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0