Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ
4 жил өмнө   379
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2020.04.09/ цахимаар хуралдах үеэр дээрх шийдвэр гаргасан юм байна.
 
Тэрбээр Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг хашиж байсан юм.
 
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан нь намынхаа дэд дарга болжээ.
 
Ц.ОРГИЛ
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0