Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
МАН-ын бүлэг Д.Гантулга асууудлыг хэлэлцжээ
7 жил өмнө   2396
УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцдэг. Тэгвэл дөнгөж сая МАН-ын бүлэг чуулганы дараа хуралдлаа. Тус намын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.
 
Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх саналаа УИХ-ын даргад өгнө гэдгээ мэдэгдсэн учраас энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. УИХ-ын Д.Гантулга 'Би өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргаж, шүүхээр үнэн зөвөө тогтоолгохоор шийдлээ. Бүлгийн гишүүд маань миний саналыг дэмжиж өгөөрэй' гэжээ. УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа учраас хэрэг шийдэх хугацаа хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ талаараа удахгүй мэдээлэл хийх юм байна.
 
 
А.Цэлмэн
МАН-ын бүлэг Д.Гантулга асууудлыг хэлэлцжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0