Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
4 жил өмнө   479
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэллээ.
 
Хуралдаанаар “АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төсөл, Монгол, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
 
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас “Монгол Улсад коронавирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”  Монгол Улсын Ерөнхий сайдад  тавьсан асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу асуулгын хариуг үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.
Б.Сайханчимэг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0