Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
УИХ-ын чуулганаар Д.Оюунхорол нарын гишүүдийн асуулгыг хариуг сонсоно
4 жил өмнө   559
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 5 гишүүн Коронавирус /COVID/ халдварын тархалтаас сэргийлэх ажлын явц, үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийн талаар МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхт асуулга тавьсан. Энэхүү асуулгын хариуг өнөөдрийн  /2020.04.10/ Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар сонсоно.
 
Асуулгад: 
 
1.Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эмнэлгийн оношилгоо,
үйлчилгээ, эм, эмнэлгийн болон хамгааллын хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах хүчний
нөөц хангамж, түүний хуваарилалт, төлөвлөгөөний талаар;
2.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, шинжилгээ, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдал, хариу арга хэмжээ, дайчилгааны төлөвлөгөөний талаар;
3.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагчдын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс үзүүлж буй тусламж, дэмжлэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар;
4.Халдварын голомт бүхий гадаад улс орноос Монгол Улсад ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалт хийх, эмчлэх байрны нөхцөл байдал, хоол, хүнсний үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, аюулгүй байдал, эмнэлгийн болон ахуйн хог хаягдлын устгалыг хийх талаар авч хэрэгжүүлж буй буй арга хэмжээ, төлөвлөгөөний талаар:
5.Халдварын голомт бүхий гадаад улс орноос Монгол иргэдийг эх орондоо татан авчрах судалгаа, тооцоо, төлөвлөгөөний талаар:
6.Коронавируст (COVID-19) халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, зарцуулах төлөвлөгөөний талаар:
7.Коронавируст (COVID-19) халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд ард иргэд, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, бусад улс орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас үзүүлж буй санхүүжилт, хандив тусламж, түүний зарцуулалт, хуваарилалтын талаарх
8.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарч байгааг тооцоолж, эдийн засгийн эргэлтийг сэргээх, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Хямралын эсрэг" тусгай сан бүрдүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх талаар:
9.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан боловсронгуй болгох хуулийн төслийн талаар; шаардлагатай хууль, тогтоомжийг
10.Коронавируст (COVID-19) халдварын эсрэг вакцин, эмчилгээ, сувиллын талаар дэлхийн улс орнуудад хийгдэж байгаа туршилт, туршлага, нөхцөл байдлын талаар зэрэг асуулга оржээ.
 
 
А.ЦЭЛМЭН
УИХ-ын чуулганаар Д.Оюунхорол нарын гишүүдийн асуулгыг хариуг сонсоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0