Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.Цогтбаатар "Сүүлийн үед манай онцгой комисс МИАТ компанитай хамтраад 10-аад чартер нислэг хийсэн.
4 жил өмнө   17860
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас хэвлэлийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, мэдээлэл өгч байна.
 
Д.Цогтбаатар "Сүүлийн үед манай онцгой комисс МИАТ компанитай хамтраад 10-аад чартер нислэг хийсэн. Энэ нислэгүүдтэй холбоотойгоор иргэдийн дунд эргэлзээ үүсээд байгаа. Тиймээс ил тод мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. УОК-оос таван шаардлагыг тавьж байгаа өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өвчтэй гэх мэт. Сөүлээс ирж байгаа тохиолдлуудад дандаа дээрх шаардлагыг хангасан хүмүүс ирж байгаа. Харин бусад улсад харьцангуй цөөн хүн байгаа учраас таван шалгуур үзүүлэлтээс гадна бусад иргэд багтаад ирэх суудал гарсан. 
 
Сөүлийн эхний бүртгэлийг ЭСЯ дээр зохион байгуулсан бөгөөд ирсний дараа хоёр халдвартай тохиолдол гарсан тул эрсдэлтэй гэж үзээд утсаар бүртгэл хийж байгаа. Гэхдээ эхний нислэгийн бүртгэл хийгдэхэд л 500 гаруй хүн болчихсон байсан. Өчигдөр ирсэн бүртгэл гэхэд өглөө эхлээд 14:00 цаг гэхэд суудал дүүрчихсэн учраас иргэдэд хоосон найдлага төрүүлээд яахав гээд бүртгэлээ хаасан. Түрүүн хэлсэнчлэн Европоос гэхэд 15, 16 суудал хоосон байсан учраас манай улсын гурав дахь ерөнхийлөгч Москвагаас тийзээ захиалаад яваад ирсэн. Яг тийм журмаар буюу суудал байсан учраас Берлинээс ирсэн нэг оюутан ирээд халдвартай нь батлагдаж, эмчилгээ хийлгээд гарсан.
 
Халдвар гарснаас хойш галт тэрэг болон тусгай үүргийн нислэгээр 6,000 гаруй иргэн маань эх орондоо ирсэн. Гаднаас ирж байгаа иргэдийн хувьд тухайлбал, БНХАУ-аас ирж байгаа иргэд визний зөрчилтэй, шоронд хоригдох хэмжээний хүртэл асуудалтай хүмүүс байсан ч бид нэг ч иргэний торгуулахгүй оруулаад ирсэн. Бид иргэдээ авчрах ажлыг боломжоороо зохион байгуулна. Иргэдийн зүгээс олон хүсэлт тавьж байгаа. Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхан ирээд карантинд орчихож байна. Тиймээс олон улсын нислэг очиж байгаа улсууд руу нисэж байгаа. Иргэд маань аргалаад тухайн улсад оччихвол эндэх нөхцөл боломжоо судлаад боломжоороо очоод авна. 
 
Гадаадад байгаа иргэд минь бусдадаа тусалж дэмжээд, байргүй нэгнээ түр гэртээ байлгаад ч юм уу аргалж байхыг бид ЭСЯ-аад дамжуулан иргэддээ мэдээлж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
 
Б.Сайханзаяа
Д.Цогтбаатар "Сүүлийн үед манай онцгой комисс МИАТ компанитай хамтраад 10-аад чартер нислэг хийсэн.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0