Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УОК-ийн Шуурхай штаб: Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авсан
4 жил өмнө   2261
ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадралын мэдээллийг өглөө.
 
Тэрбээр, "Гадаадын 43 улсад 7624 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. 2000 гаруй иргэн Солонгост, 1270 АНУ, Австралид 960, Японд 300 иргэн байна. байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байна. 4-р сарын 17-нд Сөүл рүү нислэг хийнэ. Энэ онгоцоор АНУ, Австрали зэрэг улсаар дайран ирэх нэн яаралтай гэсэн ангилалд багтах иргэдээ эхний онгоцонд суулгана. Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авч, тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаагаас хоёр нь Москвад байгаа.
Оросоос 270 гаруй оюутан буцах хүсэлтээ гаргасан. Хэрэв бид оюутнуудыг татан авахгүй бол амь нас нь эрсдэлд орно. Маргааш өглөө Москвагаас Улаан-Үд рүү онгоцоор ирнэ" гэлээ.
 
Сүүлийн өдрүүдэд иргэдийн анхаарал сэрэмж суларч, хөдөлгөөн ихсэх хандлага ажиглагдаж байна. Тиймээс ирэх даваа гарагаас эхлэн хязгаарлалтын тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэв. 
 
Б.Сайханзаяа
УОК-ийн Шуурхай штаб: Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0