Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа
4 жил өмнө   477

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цар тахалтай холбоотойгоор онцгой горимоор ажиллаж буй УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгье. 
  1. Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталлаа. Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд байнгын хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа.
  2. Цар тахлын үед УИХ онцгой горимоор ажиллаж байна. Цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг баталлаа. 
  3. УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон байгаа. 
  4. Бид саран дээр амьдарч, сансарт зорчоогүй, дэлхий дээр байна. Дэлхий даяар  эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Жишээ нь, ноолуурын үнийг барьж тогтоох аргагүйгээр өдөр өдрөөр хямарч өөрчлөгдөж байна. Зах зээлийн төлөв байдал байнга өөрчлөгдөж байгаа. 
  5. Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Хоёрдугаарт, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа.
  6. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  7. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.
  8. Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж үзэж байна. 

Ц.Оргил

“COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0