Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 15-нд болно
4 жил өмнө   386
УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр орой Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжлээ. Энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.
 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлаж, аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохин байгуулахаар заасан байдаг юм. Үүний дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлаж ирэх аравдугаар сарын 15-нд зохион байгуулахаар боллоо.
 
Ц.Оргил
Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 15-нд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0