Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тайландын Ерөнхий сайд Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг өндрөөр үнэлжээ
4 жил өмнө   18422
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан энэ сарын 17-нд Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д бараалхжээ.
 
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Прают Чан-о-ча Элчин сайд Т.Төгсбилгүүнийг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд түүнийг Тайланд Улсад 4 гаруй жил ажиллахдаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглээд 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, Монгол Улсад айлчилснаа халуун дотноор дурсан ярьжээ.
 
Түүнчлэн "COVID-19" халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлж, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээний үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд, нөхцөл байдал тогтворжсоны дараа хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэг сэргэж иргэд хоорондын солилцоо өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
 
Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хаант Улсын Засгийн газраас түүнд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааны өнөөдрийн байдлын талаар товч танилцуулсан байна. Тухайлбал, хоёр тал Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулснаас гадна Улаанбаатар, Бангкок хотууд ах дүүгийн харилцаатай хотууд болсныг онцолжээ. Мөн Ерөнхий сайд Прают Чан-о-чагийн удирдлага дор Тайландын Хаант Улсын Засгийн газраас цар тахлыг тогтоон барих чиглэлээр авч буй оновчтой, шуурхай арга хэмжээний үр дүнд сүүлийн өдрүүдэд уг өвчний тархалт тогтворжиж буурах хандлагатай болж байгааг тэмдэглээд хоёр улс цар тахлыг ойрын хугацаанд тогтоон барьж, ялах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Б.Сайханзаяа
Тайландын Ерөнхий сайд Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг өндрөөр үнэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0