Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намд элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа.
4 жил өмнө   400
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намд элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа. 
 
Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-д гишүүнээр элсэж, 2011 оны нэгдүгээр сарын 26-нд тус намаас гарч байжээ. Намын дарга С.Эрдэнэ О.Баасанхүүд гишүүний батлахыг нь сэргээн гардуулж буйгаа хэлсэн юм. 
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна. МАН сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 онд УИХ дахь АН-ын суудлыг 39 болгох шаардлагатай гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл 1992 оноос хойш АН нэг ч удаа 39 суудал авч байгаагүй. Тэгсэн хэр нь янз бүрийн намтай эвсээд явахараа алаг бөөр шиг өөр өөр үзэл бодолтой олонх болдог. 
 
Одоо МАН дүнгээ тавиулах цаг болсон. Нийтээрээ МАН-ээс хариуцлага нэхье. Тиймээс сөрөг хүчнийг нэгтгэе, АН-ыг бүлэгтэй болгоё гэдэг үндсэн дээр АН-д орж байна” гэв. 

Ц.Оргил

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намд элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0