Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ноолуур тушаасан суурь үнэ дээр кг тутамд 20,000 төгрөг нэмж олгох тогтоолын төсөл боловсруулжээ
4 жил өмнө   577
Ноолуурын үнийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс мэдээлэл хийлээ
 
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ноолуурын үнийн асуудлаар санал дүгнэлт гаргаж, тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр боловсруулаад байна.
 
Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэсэн тогтоолын төсөлд:
 
  • Ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлын яаралтай зохион байгуулах,
  • Ноолуурын экспортын дэмжих зорилгоор бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжийг тэглэх асуудлыг шийдвэрлэх,
  • Малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох,
  • Ноолуурын зах зээлд өрсөлдөөн бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татах оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах гэсэн дөрвөн асуудлыг тусгасан” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УИХ-ын чуулганы хуралдаанд Архангай аймагт бэлтгэгдсэн ноолуур хэзээ ч 100 мянган төгрөгт хүрч байгаагүй гэдэг асуудал ярьсан. 
 
Тус яамны газрын дарга н.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар нарын өнгөрсөн гурван жилийн хугацаанд ноолуурын дундаж үнэ ямар байсныг харуулсан судалгаа гаргаж өгсөн. Энэ судалгаагаар 2018 онд Архангай аймагт ноолуур 102 мянга, 2019 онд 120 мянган төгрөгийн үнэтэй байжээ. 
 
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: ХХААХҮЯ-наас ноолуурын үнийг 100 мянга гэж зарласан. Гэтэл бодит байдал дээр ноолуур үнэ 100 мянгад хүрэхгүй, малчид хүлээлтийн байдалд орчихсон байна. 300 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд ноолуур худалдан авлаа гэхэд цаана нь 70 хувь нь үлдэж байна. 
 
Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь аль аль талдаа амьдралд ойр, бодитой хувилбар юм.  
 
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Нэмэгдэлэээр олгох 200 тэрбум төгрөгийг Сангийн яамтай ярилцаж тохирсны дагуу Засгийн газраас гаргана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тал талын төлөөллийг оролцуулсан. Жишээ нь, “Говь” компанийн захирал Ц.Баатарсайхан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг оролцуулсан. Уг тогтоолын саналд үйлдвэрлэгчдийн санал нэлээд орсон. 
 
А.ЦЭЛМЭН
Ноолуур тушаасан суурь үнэ дээр кг тутамд 20,000 төгрөг нэмж олгох тогтоолын төсөл боловсруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0