Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа
5 жил өмнө   33967
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд:
  • 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо.
  • 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Хүнсний талоныг 32,000 төгрөг болголоо.

2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 

  • Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
  • Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
  • Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
  • Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 

 

А.ЦЭЛМЭН

 
 
Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0