Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж шүүхээс гаргажээ
4 жил өмнө   544
УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Уг захирамжийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн юм. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авхуулахаар болсон байна.
 
Прокурорын хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Н.Номтойбаярыг өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ. Хуульд яллагдагч прокурорын шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нөхцөлд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болдог. Хэрэв Н.Номтойбаяр прокурорын яллах дүгнэлтийг гардан авахгүй бол түүнийг цагдан хорих нөхцөл байдал ч үүсэж болзошгүй байгаа аж. 
 
Б.Сайханзаяа
Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж шүүхээс гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0