Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал хойшиллоо
4 жил өмнө   676
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбогдох шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн. Тэрээр  өмгөөлөгчөөсөө татгалзсан учир шүүх дараагийн өмгөөлөгчийг хэрэгтэйгээ танилцах боломжоор хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Ингэхдээ түүний гэм буруутай эсэхийг шүүх хуралдааныг энэ сарын 22-ны 10.00 цагт болголоо. 
 
Шүүх хуралдааны үеэр шүүхийн байрны гадна Сэлэнгэ аймгийн иргэд ирсэн байгаа бөгөөд түүнийг улс төрийн шийдвэрээр хууль зөрчин, хорьж буйг эсэргүүцэн жагсаж байна.
 
Эргэн сануулахад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа юм.
 
А.ЦЭЛМЭН
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал хойшиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0