Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ц.Анандбазар чуулганаас хоцорч үг хэлэх эрхээ хасууллаа
4 жил өмнө   528
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан 10.04 цагт 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
 
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан  нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар асуулт асуух гэсэн боловч түүнд боломж олдсонгүй. Түүнийг чуулганы хуралдаанаас 15 минут хоцорч ирсэн учир УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд үг хэлэх эрх өгсөнгүй.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар ” Ц.Анандбазар 15 минут хоцорсон учраас үг хэлэх эрхгүй. Эе, хүчээ нэгтгэхэд сахилга бат, хамгийн эхлээд ирц чухал. Өнөөдөр чуулганд ирээгүй гурван гишүүний ирцийг тэмдэглэж авахыг Б.Бат-Эрдэнэ гишүүнээс хүсч байна” гэлээ.
 
А.ЦЭЛМЭН
 
Ц.Анандбазар чуулганаас хоцорч үг хэлэх эрхээ хасууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [66.181.161.20] 4 жил өмнө
    Ингээд эхэлвэл болоошдээ.