Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
​Гадаад харилцааны сайдад нэр дэвшүүлсэн Н.Энхтайван гэж хэн бэ
4 жил өмнө   888
МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оруулж ирсэн сайд нарыг 100 хувь дэмжжээ.
 
Ерөнхий сайд Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайваныг томилох санал оруулсан. Н.Энхтайван одоо УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажилладаг. 2016 оны сонгуульд МАН олонхи болоход бүлгийн ажлын албаны даргаар томилогдож байсан. Үүнээс өмнө тэрээр Гадаад харилцааны яаманд олон жил ажиллаж байсан юм.
 
Ажилласан байдал:
-Худалдаа үйлдвэрийн яаманд Мэргэжилтэн   1993-1996
 
-Гадаад харилцааны яаманд Мэргэжилтэн, Атташе 1996-1999
 
-ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын газар       
 
-Хариуцлагатай нарийн бичгийн дарга 1997-1999
 
-Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д  Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, 3, 2, 1-р нарийн бичгийн дарга 1999-2003
 
-Газрын тосны газар Хэрэг эрхлэх газрын дэд дарга 2003-2004
 
-Төрийн өмчийн хорооны Тамгын газарт Дарга бөгөөд дэд дарга   2006-2008
 
-Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д  Худалдаа, эдийн засгийн зөвлөх  2008-2011
 
-ГХЯ-д    Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал   2011-2012
 
-Монголын Худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн Тэргүүн               
 
-"Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл" ТББ-ын   Тэргүүн               
 
Боловсролын байдал:
 
-4-р 10 жилийн дунд сургууль   Эрдэнэт хот Бүрэн дунд боловсрол 1978-1988
 
-Монгол улсын Политехникийн дээд сургууль  Улаанбаатар хот      1988-1989
 
-Бээжин хотын Худалдааны их сургууль    1988-1993
 
-Шинэ Зеланд, Велингтоны их сургууль Дипломатын дээд курс      1997-1998
 
-МУИС   Эдийн засагч     1998-1999
 
-АНУ-ын Стрэйерийн их сургууль Магистр Бизнесийн удирдлага       2004-2006
​Гадаад харилцааны сайдад нэр дэвшүүлсэн Н.Энхтайван гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0