Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
У.Хүрэлсүхийн танхимын шинэ сайд нар захирамжаа гардлаа
4 жил өмнө   561
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулж, шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Есөн хөлт тугт танхимд боллоо. Яг одоо шинэ сайд нар УИХ-д тангараг өргөж байна. 
 
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газар 14 яамтай байхаар заасан бөгөөд шинээр Соёлын яамыг байгуулсан. Засгийн газрын бүрэлдэхүүнд 17 сайд ажиллахаар болж байна. УИХ-ын гишүүдээс дөрөв нь сайдын үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар улиран томилогдож байгаа бол өмнөх Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар, Х.Нямбаатар Хууль зүйн сайдаар ажиллахаар болоод байна. 
 
У.Хүрэлсүхийн танхимын шинэ сайд нар захирамжаа гардлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0