Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
О.Баасанхүү: Н.Багабанди Титэм үгээ л бич
7 жил өмнө   3579
УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр Оюутолгойг шалгах ажлын хэсгийн гишүүн бөгөөд Оюутолгойн ТУЗ-ын гишүүдээс мэдээлэл авах гэсэн боловч ганцхан Б.Мөнбаатар ирсэн. Тиймээс Н.Багабандийг чөлөөлөх саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Багабанди ямар ч үүрэггүй атал Оюутолгойн ТУЗ байсныхаа төлөө цалин авдаг. Монголын төр Ерөнхийлөгч байсан хүмүүст өргүй. Тэд бол хангалттай идэж уусан хүмүүс” гэв.
 
Үүнээс гадна тэрбээр “өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МАХН-ын хурлыг Төрийн ордонд зохион байгуулсан. Намынхаа хурлыг МАН, МАХН, АН бүгд л Төрийн ордонд хийдэг байсан. Гэтэл А.Гантамир гэдэг нөхөр гарч ирээд Төрийн ордонд намын хурал хийсэн гэдэг асуудлаар намайг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж байгаа юм байна. Тэгж ярих юм бол А.Гантамир надтай хамтран ажиллах санал тавиад, хуулийн холбоогоор дамжуулж 30 сая төгрөг нэхсэн. Би өгөөгүй болохоор одоо ингэж байгаа юм байна.
 
Би МАХН-ын хурлыг хууль ёсны дагуу хүсэлт гаргаад Төрийн ордонд хийсэн. Манай намын дотоод асуудалд цэц оролцохыг зөвшөөрөхгүй. Цэцийн гишүүд бол улстөрчийн гар, хөл болсон хүмүүс байдаг. Х.Тэмүүжингийн хэлснээр цэц бол улстөрчдийн моорог болсон гэдэг нь үнэн байхгүй юу. Төрийн ордонд хурал хийсний төлөө Үндсэн хууль зөрчдөггүй юм” гэв
 
А.ЦЭЛМЭН
О.Баасанхүү: Н.Багабанди Титэм үгээ л бич
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Зочин [103.229.120.141] 7 жил өмнө
    Ерөнхийлөгчид хангаттай хангамж өгдөг биздээ.өөрсдөө гуйж гарсан хүмүүст өхгүй байвал болно.улс оронд гавьяатай бол өөр.
  • л [27.123.214.114] 7 жил өмнө
    зөв
  • Монгол [66.181.189.167] 7 жил өмнө
    Багабанди удирдах зөвлөлөөс гаргавал Оюунбилэг нь гэрээс нь хөөх вий дээ,гэр бүл салах асуудал гарах юм биш биз.