Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ш.Батхүүгийн бие маш хүнд байгаа гэв
7 жил өмнө   759
"Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн биеийн байдал тун хүнд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг cap гаруйн өмнө АТГ-аас баривчилж, тодорхой хугацаанд шалгасны дүнд цагдан хорьж, шалгах ёстой гэж үзсэн. Одоогоор тэрбээр хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.
Ш.Батхүүгийн хувьд чихрийн шижин өвчтэй учраас хорих 461 -р ангийн эмчийн хяналтад байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. Харин эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хоёр хоног түүний өвчин хүндэрч, хорихын эмч нарыг багагүй сандаргасан гэнэ. Тиймээс Ш.Батхүүг эмчийн байнгын хяналтад шилжүүлсэн байна.
 
А.ЦЭЛМЭН
Ш.Батхүүгийн бие маш хүнд байгаа гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0