Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ГХЯ:Францын өндөр технологийг Монголд нутагшуулахад хамтран ажиллахыг хүсэв
4 жил өмнө   608
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг энэ сарын 23-нд хүлээн авч уулзав.
 
"COVID-19" цар тахлын үед Франц Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад Франц Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахаа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэмдэглэв.
 
Түүнчлэн Францын өндөр технологи, ноу-хауг Монгол Улсад нутагшуулж, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүний жижиг, дунд үйлдвэрийг байгуулах, улмаар экспортын зах зээлд нийлүүлэхэд хамтран ажиллахыг хүсэв.
 
Элчин сайд Ф.Мэрлин Монгол Улсын ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, чөлөөт эдийн засгийн хөгжлийн замаар 30 жил тууштай хөгжиж буй ололт амжилт, цаашдын нөөц боломжийг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бататгах боломж өндөр байгааг тэмдэглэж, Гадаад харилцааны сайдаас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлов.
 
Б.Сайханзаяа
 
ГХЯ:Францын өндөр технологийг Монголд нутагшуулахад хамтран ажиллахыг хүсэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0