Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцлаа
4 жил өмнө   690
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-т ажиллалаа. 
 
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Төрийн хүндэт харуул, ҮЖҮНХ-ийн хөгжмийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлсний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг ЗХЖШ-ын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Танилцуулгад ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд байлцав.
 
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамны цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд албан ажлын хүрээнд тодорхой үүрэг, даалгавар өглөө. 
 
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг дагалдан дэд сайд Б.Баярмагнай, зөвлөх Б.Эрдэнэбат, Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, СБТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа С.Ганбямба, Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг нар ажиллалаа.

Ц.Оргил
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0