ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд тодруулга өглөө.
-Өнгөрсөн намар та төрийн албан хаагчид казино тоглох юм бол хариулцага хүлээлгэнэ гэж ярьж байсан?
-Төрийн албаны дүрмийг, улс төрийн болон төрийн албаны ёс зүйн хууль болгох ёстой гэдэг байдлаар байнгын хороонд танилцуулаад сая дэмжигдлээ. Энэ дөрвөн жилд хоёр томоохон өөрчлөлт хийгдэх болов уу. Мэдээж УИХ эцэслэж шийдвэрлэнэ. Төрийн албан хаагчид өөрийнхөө хөрөнгө орлогод мэдүүлээгүй, нотолж чадаагүй хөрөнгийн асуудлыг яах вэ. Төрийн албан хаагч буюу захиргааны албан тушаалтантай улс төрийн албан тушаалтан ёсзүйн дүрэм нь адилхан байх асуудал. Төрийн албан хаагч казино тоглохоор халсан тохиолдол байна. УИХ-ын гишүүн тоглохоор сануулаад орхисон байдаг. Тиймээс бусад улсуудын жишгийг УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороонд өгч хамтран ажиллая гэдэг байдлаар сая хурал дээр тохирлоо.
-Хэнтий аймгийн төсөв яагаад хасагдаагүй юм бэ?
-Ерөнхий сайд, би Хэнтийнх учраас улс төржүүлж байгаа. Түүнээс биш Дорноговь, Өмнөговь, Эрдэнэтийн төсвүүд их өндөр. Үндэсний бүтээн байгуулалтууд явж байгаа газар төсөв нь өндөр байх асуудал гарна шүү дээ. Улстөржүүлсэн зүйлүүд болж байна. Зарим газар эхлээгүй байгаа хөрөнгө оруулалтуудыг хассан. Эхэлсэн ажлуудыг санхүүжих дүнг нь багасгаад дараа жил тавих зарчмаар явж байгаа.
-УИХ-ын гишүүдийн нөлөөгөөр төрийн албанд томилогддог жишиг их байдаг гэж ярьж байсан. Үүнийг яах вэ?
- Бусад улсад бол Хүний нөөцийн яам томилгоо хийдэг юм билээ. Манайхаар бол Төрийн албаны зөвлөл. Сайд нар томилгоо хийхгүй. Харин манай яаманд ийм ажлын байр байна гэж захиалга өгөнгүүт Төрийн албаны зөвлөлөөс хоёр хүний сонголттой өгдөг. Ингэснээр хардалт үгүй болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр яригдаад явж байна. Түүн дотор тусгагдаад явах байх.
А.Цэлмэн
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний бүтээн байгуулалтууд хийж байгаа аймагт төсөв нь өндөр байна шүү дээ |
|