Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮОХ-ны удирдлагуудтай уулзлаа
5 жил өмнө   478
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд тэргүүн ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарыг хүлээн авч уулзлаа. Уулзатын эхэнд Ерөнхий сайд монголчууд олимпын наадмаас хос алтан медаль хүртсэн түүхт энэ өдөр буюу наймдугаар сарын 24-нд Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд шинээр томилогдсон МҮОХ-ны удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэж “МҮОХ-г спортын салбарын “тогоонд чанагдсан”, тамирчдынх аа зовлон жаргалыг сайн мэддэг, миний хүндэлж явдаг хүмүүс удирдах болсонд баяртай байна” гэсэн юм.
 
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Ерөнхий сайдад хандан “Биднийг хүлээн авсанд баярлалаа” гээд “МҮОХ болон Биеийн тамир, спортын газар урд өмнөх жилүүдэд хамтран ажлах тал дээр дутагдалтай байсан. Харин одоо Биеийн тамир, спортын газар Биеийн тамир, спортын улсын хороо болж Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Иймд МҮОХ болон Биеийн тамир, спортын улсын хороотой нягт хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮОХ-ны удирдлагуудын тавьсан саналыг хүлээж авч, өөрийн зүгээс шаардагдах бүхий л зүйл дээр туслаж дэмжинэ. Мөн Биеийн тамир, спортын улсын хороо болон “Олимп хөгжил сан”-тай нягт хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮОХ-ны удирдлагуудтай уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0