Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Д.Тогтохсүрэн: 2021 оны эдийн засгийн өсөлтийг 7,2 хувь гэж үзсэн
5 жил өмнө   718

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Намын бүлгийн ээлжит хурлаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх оны төсөвт эдийн засгийн өсөлтийг 7.2 хувь гэж үзсэн байгаа.

Энэ оноос орлогыг нэлээд нэмэгдүүлэх чиглэлд анхаарал тавьсан. Төсвийн алдагдлыг одоогийн түвшингээс 2.5 хувь бууруулж, ДНБ-ний 5.9 хувиар тооцож оруулж ирсэн байгаа.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ирэх долоо хоногоос хэлэлцэнэ. Түүнчлэн хүүхдийн мөнгийг Коронавирусийн үед авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар болгон 100 мянган төгрөг өгдөг байсныг ирэх зургадугаар сар хүртэл сунгасан.

Ц.Оргил

Д.Тогтохсүрэн: 2021 оны эдийн засгийн өсөлтийг 7,2 хувь гэж үзсэн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0