Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
О.Чулуунбилэг: Хар машиныг хакерддаг гэдэг нь батлагаа олдсон
4 жил өмнө   542
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, АН-ын гишүүн О.Чулуунбилэг, "Хэвтүүл" хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч А.Цэрэнбат тэргүүтэй хүмүүс өнөөдөр хар машинныг хакерддаг бүлэг хүмүүс байгаа талаар мэдээлэл хийлээ.  Тэд мэдээллийн өмнө хэн нэгэн хүн МАН-аас орон нутагт нэр дэвшиж байгаа зарим нэр дэвшигчтэй утсаар ярьж, хар машин хакердах боломжтой хэмээн ярьж байгаа дуу хоолойны бичлэгийг сонсгосон юм.  
 
Улмаар А.Цэрэнбат "Хар хашиныг хакерддаг нь энэ баримтуудаас тодорхой харагдаж байна.  МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа 2, 3 хүн хакерддаг залуучуудтай холбогдож утсаар ярьж. Бид шүгэл үлээж энэ бүхнийг зарлаж байна. Энэ хурлын дараа маш олон асуудал биднийг чиглэж ирэх байх, гэсэн бид айхгүй.  Монгол төрд луйварчид биш цэвэр тунгалаг хүмүүс гараасай гэсэндээ бид хар машиныг хакерддаг бүлэг этгээдүүдийн бичлэгийг олж авснаа дэлгэж байгаа юм шүү. Сая тагнуулын 11 ажилтан ажлаасаа халагдсан. Энэ хүмүүс гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад хар машиныг хакердсан хэргийг олж мэдсэнээс болоод ажлаасаа халагдсан юм биш биз дээ гэж хардаж байна" хэмээлээ.
 
Харин АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг "УИХ-ын сонгуулиар тодорхой тойргуудад сонгогчдын саналыг луйвардсан гэдэг нь энэ бичлэгээр нотлогдож байна. Тэгвэл энэ ажлыг хийсэн хэсэг бусаг хүмүүс орон нутгийн сонгуулиар тодорхой тойргуудад, тодорхой хүмүүст луйврын аргаа санал болгоод яваад байна. Энэ санал болгож байгаа хүмүүс нь одоогийн МАН-ын эрх баригчид байна гэдэг нь үүгээр батлагдлаа.  Утсаар яриад байгаа энэ хүмүүс "Тусгай программ байгаа. Хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид яг тэр чиглэлд нь ажиллана гэсэн үг" хэмээн тайлбарлаж байна. Хүмүүсийн барин тавин яриад байдаг хар машиныг хакерддаг гэдэг яриа чинь энд гарч байгаа юм. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан, шулуухан хэлэхэд өмнөх сонгуулийг ч хууль бусаар явуулсны баталгаа. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авч байгаа технологийн терроризм. Тиймээс бид энэ хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө энэ мэдээллийг хийж байгаа юм. 
 
Энэ асуудлаа цэгцлэхгүй бол хэдхэн хоногийн дараа гарах орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй ээ. Энэ хүмүүст хариуцлага тооцож, асуудлыг яаралтай цэгцлэхгүй бол Монголд Ардчилал гэдэг зүйл байхгүй болж байна. Үүнээс болж нийгмийн тогтворгүй уур амьсгал үүснэ" хэмээлээ. 
 
Түүний дараа Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
 
-Аудио бичлэгийг хаанаас олж авсан бэ, баталгаатай юу?
 
-Ийм асуулт гардаг л даа. 4 жилийн өмнө 60 тэрбумын бичлэг гарч ирэхэд намайг дууриалгаж хийсэн мэтээр дайрсан. Эцэстээ үнэн болоод, хариуцлагаа тооцоод дууссан. Энэ бол баталгаатай бичлэг. Хүний дуу хоолойг дуурайлгаж хийдэг технологи одоохондоо дэлхийд байхгүй байх. Энэ бол бодит хүмүүсийн хоорондоо ярьсан яриа. Заримыг нь утсаар бичсэн байх магадлалтай юм билээ, янз бүрийн л бичлэг байгаа.  Олон бичлэг байгаа байх гэж бодож байна. Энэ зах зухаас нь ил гарсан нь. Наад захын бичлэг шүү. Өөр олон бичлэг байгаа болов уу.  Ямар ч байсан үүгээр хязгаарлагдахгүй байх.
 
Олон жил бид хар машиныг шүүмжилж, барин тавин мэдээлж ирсэн. Өч төчнөөн будилаан өнгөрсөн хугацаанд гарлаа. Олон ч баримтыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад өгсөн. Одоо болтол ямар нэг шалгалт хийгээгүй.  Энэ бичлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын хорооны даргын нэр гарч байна.  
О.Чулуунбилэг: Хар машиныг хакерддаг гэдэг нь батлагаа олдсон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0