Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Т.Доржханд: Бид аль ч намтай хамтрахгүй
3 жил өмнө   429
Хөдөлмөрийн үндэсний намынхан Орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тус нам энэ удаагийн сонгуулийн дүнгээр НИТХ-д гурван суудал, дүүргийн ИТХ-д 12 суудал аваад байгаа юм.
 
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
 
-ХҮН сонгуулийн тогтолцоо, намуудын тухай хуулийг санаачилна. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Бид сонгуулиа өгдөг, ардчилсан сонгуулиар ардчилсан төрөө байгуулж чадах уу гэдэгт маш их санаа зовж байна. Тиймээс энэ чиглэлд тууштай ажиллана. Ирцийг нэмэгдүүлэх чиглэлд сонгуулийн байгууллага ажиллах ёстой. Иргэд хэдэн санал дугуйлах, хаана саналаа өгөхөө ч мэдэхгүй байна. УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг паралимп шиг хүний сонирхол татахгүй байх загвартай болгож байгаа нь буруу. 
 
УИХ-ын гишүүн болоод гурван сар болоход надад 6,000 өргөдөл ирсэн. Үүний 99 хувь нь орчин, ахуйтай холбоотой, газар, түгжрэлтэй холбоотой асуудлууд байна. Гэтэл энэ асуудлыг шийддэг сонгуульд хүмүүс оролцохгүй байна. Тиймээс бид энэ талаар ажиллана. Ардчиллыг баталгаажуулдаг сонгуульд олон хүн оролцдог байгаасай.
 
П.Наранбаяр: Бид гурвуулаа ч 30 хүн шиг ажиллана
 
Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр: 
 
-Бид гурвуулаа ч 30 хүн шиг ажиллана. Бид ингэж чадна. Нийслэлийнхний өмнө тулгамдаж буй түгжрэлийг бууруулахын тулд бүх намтай хамтран ажиллана. Нийслэлийн төсвийг ил тод байлгахад анхаарна. Сөрөг хүчин яаж ажилладаг вэ гэдгийг харуулна. Дөрвөн жилийн дараа гэнэт дугардаг байж болохгүй. Тиймээс хуралдаан бүр дээр асуудлыг дэвшүүлж ажиллана. 
 
Хариуцлагаа үүрдэг, асуудлаа тодорхой тавьж, түүнийг шийддэг хотын даргыг хүсэж байна.
 
"Манайхаас дүүрэгт нэр дэвшсэн хүмүүс дунджаар нэг сая төгрөгийн зардал гаргасан"
 
ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга: 
 
-2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Улсад ардчилсан нийгмийг бий болгох дараагийн шатыг бид гаргаж чадлаа. Нэг шүүгчийн хууль бус захирамжаар манай намыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж, сонгуулийн хугацааны тал хүртэл энэ шийдвэр хэрэгжсэн. Хэрэв бид энэ хугацаанд иргэдтэйгээ уулзаж, сурталчилгаагаа хийсэн бол үр дүн арай өөр байх байсан. Энэ үйл ажиллагаа бол түүхэнд үлдэнэ. 
 
Манайхаас дүүрэгт нэр дэвшсэн хүмүүс дунджаар нэг сая төгрөгийн зардал гаргасан. Энэ бол түүхэнд байхгүй тоо. Бусад намын залуусын хувьд намдаа 40-50 сая төгрөг хандивлаж байж нэр дэвших эрхээ авсан байна лээ. Харин манай намын гишүүдийн хувьд өөрөөсөө 1 сая нэмээд хандив гээд дунджаар 4-5 сая төгрөгт багтааж сурталчилгаагаа хийсэн.
 
Ц.Оргил
Т.Доржханд: Бид аль ч намтай хамтрахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0