Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
4 жил өмнө   558
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нарын хамтран зохион байгуулж буй  “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр/2020.11.02/ Корпорэйт Конвеншн төвд болж байна.
 
 
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбат, Н.Алтанхуяг нарын гишүүд, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны хүмүүс,   АНУ, Европын холбоо, ХБНГУ, ИБУИНВУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдууд оролцлоо. Мөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, их дээд сургууль,  МСҮТ, Хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөллүүд оролцон ерөнхий боловсролд тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож байна.
 
Энэ удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам удирдан явуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал”, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Монгол Улсын ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах оролдлогууд, өнөөгийн нөхцөл байдал”, БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон Улсын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулсан туршлага, ололт амжилт”, МУБИС-ийн сургалт эрхэлсэн Дэд захирал Х.Тамир “Монгол Улсад багш бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал”, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон “Кембриджийн хөтөлбөр, түүний зорилго, Олон Улс дахь хэрэгжилт” зэрэг сэдвээр илтгэл тавив.  Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн талаар мэтгэлцээн өрнүүлж, үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх асуудлаар байр сууриа илэрхийлж байна.
 
“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” цуврал хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар анх санаачлан 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Удаах хэлэлцүүлгийг есдүгээр сарын 24-ний өдөр “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь Англи хэлний сургалт” сэдвээр зохион байгуулж байв. Энэ удаагийн хэлэлцүүлэг гурав дахь удаагийнх болж байна.
 
Ц.Оргил
“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0