Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Б.Пүрэвдорж: Сүүлийн 5 жилийн дунджаар тэтгэвэр тогтоох нь зөв
3 жил өмнө   477
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2020.12.16/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох хуульд өөрчлөлт оруулж, тэтгэвэр тогтоохдоо сүүлийн таван жилээр боддог байсныг 2019 онд өөрчилж, сүүлийн долоон жилээр тооцдог болсон. Энэ нь бидний төлсөн татварыг шударга бусаар тооцож байна гэсэн санал гаргасан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан юм.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
 
-Статистикийн газраас гаргасан дундаж цалин 100,805 мянган төгрөг байгаа. Бодит амьдрал дээр ийм өндөр цалин авдаг хүмүүс ховор байгаа. Тиймээс статистикийн газраас гаргасан дундаж цалинг 80-140 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байна гэсэн тооцоолол гарсан. Иргэд сүүлийн таван жил илүү өндөр цалин авч, нийгмийн даатгал өндөр төлсөн учраас долоон жилийн дундаж болгосон нь буруу гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр сүүлийн таван жилийн цалингаар тооцвол нэг хүн дунджаар 100 мянган төгрөгөөр илүү тэтгэвэр авах боломж үүснэ гэж үзсэн. Тиймээс эрх баригч нам өөрийнхөө хуримтлуулсан мөнгийг илүү боломжтойгоор тэтгэвэр авах боломж үүсгэхийг дэмжинэ гэж үзэж байна. Энэ хүмүүс бүгд ажилласан жилүүдийнхээ нийгмийн даатгалыг төлсөн хуримтлалын сангаас илүү тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа. Ялангуяа шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүс илүү тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ. Ингэснээр ирэх жилүүдийн төсөвт 3-5 тэрбум төгрөгийн дарамт үүснэ гэсэн үг.
 
Ш.ОЧ
 
 
Б.Пүрэвдорж: Сүүлийн 5 жилийн дунджаар тэтгэвэр тогтоох нь зөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0