Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Д.Тогтохсүрэн: Манай нам шударга ёсыг тогтоохын тулд Шүүхийн тухай хуульд нухацтай хандаж байгаа
4 жил өмнө   718
МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Шүүхийн тухай багц хууль, БОАЖ-ын сайдын 2021-2024 оны хийх зарим төслийн танилцуулгыг сонссон. 
 
Бид өнгөрсөн онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтийн дагуу хууль эрхзүйн орчныг шинэчлэх хуулийн асуудал явагдаж байна. Энэ хүрээнд Шүүхийн тухай багц хуулийн асуудал хэлэлцэгдэж байна. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ бэлэн болгосон. Маргааш байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүний өмнө намын бүлэг байр сууриа нэгтгэж, шийдвэр гаргасан. 
 
Манай нам маш том амлалт өгсөн. Энэ бол шударга ёсыг тогтоох. Тиймээс энэ хуульд маш нухацтай хандаж байгаа" гэлээ. 
 

Д.Тогтохсүрэн: Манай нам шударга ёсыг тогтоохын тулд Шүүхийн тухай хуульд нухацтай хандаж байгаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0