Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг албан ёсоор дэмжсэн, дэмжээгүй гэх шийдэлд хүрээгүй
3 жил өмнө   770
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн "Өрх бүрт сая төгрөг өгөх" санаачилгыг МАН-ын бүлэг дэмжсэн мэт ойлголт иргэдийн дунд тархсан тул УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 
 
 
 
 
МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг эхний ээлжинд судалж, нухацтай хандахаар болсон. Тэрнээс бол Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг албан ёсоор дэмжсэн, дэмжээгүй гэх шийдэлд хүрээгүй. 
 
Нэгдүгээрт: Хууль эрх зүйн хүрээнд нийцэж байна уу гэдгийг судлах.
 
Хоёрдугаарт: Оффшор дансны асуудлаар АТГ-аас тодруулга авах.
 
Гуравдугаарт: Санхүү, эдийн засгийн хувьд боломжтой эсэхийг тооцоолж, судлахаар болсон. Ингээд судалгаан дээрээ санал боловсруулж, бүлгийн хуралдаанаар дараа нь хэлэлцэгдэх ёстой. Тэрнээс бол дэмжсэн зүйл байхгүй. Дээрх гурван асуудлаар судлах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрсэн. 
Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг албан ёсоор дэмжсэн, дэмжээгүй гэх шийдэлд хүрээгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Зочин [103.57.92.59] 3 жил өмнө
    энэ дарга автомат тохируулгатай төхөөрөмж шиг юмдаа. түүний бодлогыг массын бодлого гэж үзэх боломж гүй байна.
  • zaya [202.21.104.2] 3 жил өмнө
    sain sudalj uzeh ni zow shu